НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг ЭНЭ САРЫН 20-нд БУЮУ маргааш олгохоор баталгаажуулж байгааг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдэгдлээ. Тухайлбал, улсын хэмжээнд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан аж. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.