ОХУ-ын Владивосток хотноо уламжлал болон зохиогдож байгаа Эдийн засгийн форумд энэ жил Умард Солонгос оролцохоор болжээ. Тус улсын Гадаад худалдааны сайд Ким Ён Жэ уг чуулганд оролцохыг зөвшөөрсөн албан бичгээ Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайд Александр Мацегорт хүргүүлсэн аж.
Өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдтэй түүхэн уулзалт хийсэн байдаг. Тэгвэл тэдгээр уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Алс Дорнодын Эдийн засгийн чуулганд Ким Жон Уныг урьж, хоёр талт уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Эдийн засгийн чуулган ирэх есдүгээр сарын 11-13-нд болно.