Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
Тус арга хэмжээг БСШУЯ, ШУТИС, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын Инновацийн холбоо, МХАҮТ, Монголын технологийн холбоо хамтран энэ сарын 07-13-ны хооронд зохион байгуулж байгаа юм. “Монголын инновацийн долоо хоног”-ийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 07-ны өдөр “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үе ба Монгол улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ШУА-д зохион байгуулж байна.
Мөн энэ сарын 11-12 өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны V байранд “Инновацийн үзэсгэлэн-2018” болох бөгөөд тус үзэсгэлэнд 60 гаруй байгууллагын 260 орчим бүтээл оролцох юм байна.