ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар ОУВС-тай ярилцана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-23

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ лхагва гарагт ээлжит уулзалт болох товтой байгаа аж. Энэ үеэр цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр болсон Засгийн газар, Азийн хөгжлийн банкны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

Сангийн сайдын хэлснээр Засгийн газар өнөөдрийг хүртэл 2018 онд төлөх нийт өрийнхөө 70 орчим хувийг буюу дөрөв орчим их наяд төгрөгийн өрийг төлөөд буй аж.  Түүнчлэн, эдийн засаг өсч, валютын нөөц нэмэгдэж, улсын төсвийн тэнцэл ашигтай гарсан зэрэг үзүүлэлтийг онцолсны зэрэгцээ ОУВС-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд цалин, тэтгэврийг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрэхээр төлөвлөж буйгаа дуулгасан юм.