ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээслэгчдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-13

Монгол Улсын Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн талаарх асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулжээ. 

Улмаар, Засгийн газрын хуралдаанаас өмнөх Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж ажиллах чиглэл өгсөн аж. Түүнчлэн “ТОСК” ТӨХХК болон түрээслэгч иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар болсон аж.

Ингэхдээ Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Хангай” хотхоны м2-ын үнийн зөрүүний асуудлыг тодорхой болгох, “ТОСК” ТӨХХК, Сангийн яам, Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг цэгцлэх ажлыг гүйцэтгэх юм байна.

Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлээд байна.