Өнөөдөр буюу. 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байгаа талаар АМГТГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 526.46-550.55 доллар буюу баррель нь 69.29-72.46 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 72.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 69.29 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.80 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.