ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Өвөрмонголчууд шатахуун ачсан эхнийг цувааг яаралтай явуулахаар болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-23

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных өчигдөр /2021.09.22./ Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй яаралтай цахим уулзалт хийж Монгол Улсад нэн шаардлагатай байгаа шатахууны ачилтыг хийж эхлүүлэх, түргэвчлэх талаар хүсэлт тавьж дэмжлэг хүсчээ.

Улмаар, Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлж шатахуун ачсан цувааг эхний ээлжинд Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгч байхаар болжээ.

Хөх хотоос төмөр замаар тээвэрлэлт хийхэд хоёр улсын хяналт шалгалт зэргээс шалтгаалан 14-15 хоног явж ирдэг. тэгвэл хоёр улсын удирдах түвшинд асуудлыг хэлэлцсэнээр 5-7 хоногт тээвэрлэлт хийх боломжтой гэдгийг өчигдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдсэн билээ.