ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хүлээлттэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хүлээлттэй байна

Sxcoal 11 дүгээр сарын 29-ний байдлаар хэд хэдэн коксын үйлдвэрээс судалгаа авахад үйлдвэрүүдэд коксжих нүүрсний нөөц 3.02 сая тн. хүрч 2017 оны 6 дугаар сарын 26-наас хойшхи шинэ доод түвшинд хүрч, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нөөцөө нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

Энэ долоо хоногийн эхээр Шаньси мужид коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтмол байна. Тус аймгийн Линфин хотын уурхайд хүхэрлэг чанар багатай уурхай амнаас бэлнээр төлөх нөхцөлтэй, НӨАТ орсон түүхий хатуу коксжих нүүрс (S 0.6%, A 8%, G 85)-ний үнэ 1010 юань/тн дээр тогтмол хэвээр байж, борлуулалт нэмэгдээгүй байна.

Эрчим хүчний нүүрсний үнэ өсөх магадлалтай

Хүйтний улирал эхэлснээр эрчим хүчний нүүрсний эрэлт ихэсч, БНХАУ-ын гол үйлдвэрлэлийн бүсүүдэд уурхайн амны эрчим хүчний нүүрсний үнэ огцом өсөх хандлагатай байна. Sxcoal-ын тооцсоноор 11 дүгээр сарын 23-ны байдлаарх уурхайн ам нөхцөлтэй, НӨАТ орсон, 5500ккалл/кг NAR эрчим хүчний нүүрсний үнэ Шаньси мужийн Датонг хотод өмнөх өдрөөс 5 юань/тн өсч 970 юань/тн, Өвөр Монголын Ордос хотод 5 юань/тн өсч 901 юань/тн байсан ба Шаньси мужийн Юлин хотод 5800 ккалл/кг NAR эрчим хүчний нүүрсний үнэ 3 юань/тн өсч 1053 юань/тн хүрэв.

Curragh нүүрсний уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна

Австрали улсын Квийнслэнд хотод байрлах Curragh уурхайд 11 дүгээр сарын 21-ний өдөр экскаваторын осол гарч үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Шалгалт хийгдэж байгаа ба уурхайн бусад хэсэгт үйл ажиллагааг аажмаар эхлүүлэхээр төлөвлөж байна.

Эрээн хотын боомтод авто замын тээврийг нээхээр төлөвлөж байна

БНХАУ болон Монгол Улсын Замын-Үүд/Эрээн хот боомтод авто замын тээврийг ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ хоёр улсад халдвар хамгааллын хатуу дэглэм барих нөхцөл тавьж байгаа юм. Авто замын тээврийг нээх, тэр дундаа нүүрс тээврийг эхлүүлэх нь Монгол улсын эдийн засаг болоод БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлтэд чухал ач холбогдолтой юм.Одоогоор Эрээн хотод замын хөдөлгөөн хэвийн болсон ч хилийн боомтод гаалийн асуудлуудыг шийдвэрлэгдээгүй байгаа хэмээн Автотээврийн үндэсний төвийн  Дэд захирал мэдээлжээ.