ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчдад түшиглсэн аяллын “Гэр ба байгаль” схемийг танилцуулж байна

O.Admin
2021-12-23

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөр, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй “Гэр ба байгаль” схемийн Улаанбаатар хот дахь анхан шатны сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулагдаж байна. Сургалтаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ингэхдээ аялал жуулчлалын салбарын бие даасан оролцогч байж ашиг олдог болгох тухай асуудлыг авч хэлэлцэж байна.

“Гэр ба Байгаль” схем нь малчдад өөрсдийн уламжлалт нүүдлийн соёл, аж ахуйгаа эрхлэх явцдаа орчин үеийн дижитал технологийн тусламжтайгаар дотоод гадаадын зах зээлд холбогдон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, нэмэлт орлого олох бизнес эрхлэгчдийн сүлжээ юм. Тус схемийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалтаар “Гэр ба Байгаль” схемийн үзэл баримтлал, үйлчилгээний чанар, стандартыг оролцогч талуудад танилцуулж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монголын малчид “Гэр ба байгаль” схемд нэгдэж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдэж, харилцах, суралцах, үйлчилгэ эүзүүлэх, шинийг санаачлах боломжууд бий болно. Үр дүнд нь орон нутгийн эдийн засагт аялал жуулчлалаас оруулах хувь нэмэр өсөх юм.