ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны үнэ 20-50 төгрөгөөр нэмэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-11

Өнөөдөр 10.00 цагаас эхлэн АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж, литр тутам нь 2790-ээс 2840 төгрөг болон өсөж байна.

АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон. Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой гэдгийг албаныхан өгөөд байгаа билээ. Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал энэ талаар хэлэхдээ "Өргөн хэрэглээний шатахууны үнийг цаашдаа зах зээлийн горим руу шилжүүлэх асуудал ОУВС-гийн зөвлөмжид ч туссан байдаг. Сайн жишиг буюу автомат үнийн тооцоолол руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дундаж өртгөөр үнээ тооцоолж бодно. Төр ямар нэг байдлаар оролцохгүй гэсэн үг.

Үнийн өсөлт бууралтаас шалтгаалан өсөх, нэмэгдэх эсэх нь шийднэ. Үнийн зааг тогтоосноор нэг удаад гэнэтхэн огцом өсөхгүй. Нэг удаад 100 төгрөгөөс хэтэрч нэмэгдэхгүй. Нэг удаагийн үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний үнийн 5 хувиас хэтрэхгүй гэхээр литр шатахууны үнийг 2050 төгрөгөөр бодоод үзвэл нэг удаад 100 төгрөгөөс өсөж, буурахгүй юм. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ92 болон дизель түлшний үнэ 2021 онд 59-71 хувийн өсөлттэй байгаа. Зах зээл дээр зарагдаж байгаа үнэ нь үүнтэйгээ уялдаад явчихна. Зургаан сардаа хувааж өгснөөр нэг удаагийн огцом өсөлтөөс илүү аажмаар бодогдох зарчим руу шилжиж байна" хэмээсэн.