ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТЕГ: НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-20

Татварын тухай холбогдох хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олгодог билээ. Тэгвэл 2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгээ Татварын ерөнхий газраас мэдэгдлээ. Тодруулбал, энэ улиралд 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. 

Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн билээ. Үүний дагуу 56 мянган иргэн (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломж бүрдсэн гэдгийг мөн онцолж байлаа.