НӨАТ-ын урамшууллын 2022 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 23-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.