ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюу толгой дахин хөдөлснөөр хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцаа өсч эхэллээ

O.Admin
2022-01-26

26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өчигдөр /2021.01.25/ эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийх команд өгснөөр үйлдвэрлэлийн эхний шат албан ёсоор эхэлж буй. Энэ үйл явдал нь нь дэлхийн уул уурхайн зах зээлд эерэг мессеж боллоо.  Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өнөөдрийн  /2021.01.26/  арилжааны байдлаар Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Туркойс  Хилл Ресурсес  компанийн нэгж хувьцаа 16.23 хувь өсөж, 17.5 ам.долларт хүрчээ. Улмаар Туркойс Хилл Ресурсесийн зах зээлийн нийт үнэлгээ 3.54 тэрбум ам.доллар даваад байна.

Оюу толгойн гүний уурхай 2023 оны нэгдүгээр улирлаас  тогтвортой үйлдвэрлэл явуулна.  Хагас сая тонн зэс олборлож, борлуулалт нь одоогийнхоос 3 дахин нэмэгднэ гэж тооцжээ. Ингэснээр Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэлсэн нь дэлхийн уул уурхайн зах зээлд эерэг мессеж болохоос гадна хөрөнгийн зах зээлд Монголын компаниудыг ногоон гэрэл асааж эхэллээ. Тухайлбал өнөөдөр Нью-Йоркын хөрөнгийн биржид Монголын Steppe Gold компанийн нэгж хувьцаа  3,25 хувь өсч 1.2 ам.долларт хүрсэн байна. Мөн  Erdene Resource Development компанийн хувьцаа өсч ногоон гэрэл асжээ.