ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даншиг наадамд 297 сая төгрөг зарцуулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Энэ сарын 4, 5-нд “Хүрээ цам-Даншиг наадам” Хүй долоон худагт зохион байгуулагдах билээ. Тэгвэл тус наадмын бэлтгэл ажлын талаар НЗДТГ, Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Наадмын зохион байгуулалтын талаар  НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Баясгалан “Даншиг наадмын талаар хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр манай улсад хүрэлцэн ирсэн нийт жуулчдын тоо Монгол улсаас гадаад улсад айлчилсан тооны нэгдсэн дүн мэдээлэл гарна. Ерөнхий байдлаар жил ирэх тусам жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Жил бүр 500 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээлэл байдаг ч энэ жил илүү нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Гадуур тус наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулах гэж байна гэх худал мэдээлэл тархаж байна. Нийт 297 сая  төгрөг зарцуулж, зохион байгуулалт хийгдэнэ. Аялал жуулчлал болон дотоодын иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагаа жил бүр зохион байгуулагдана” гэв.

Харин хамба лам Д.Чойжамц “Хүрээ цам Даншиг наадмын хийгээд гурван жил болж байна. Цам нь хоёр янз бий. Нэг нь шашны чиглэл буюу хүмүүсийн сайн сайхны төлөө уншдаг уншлага юм. Нөгөө талаар хотын захиргаа энэ үйл явдалд оролцож байгаа нь жуулчидтай холбоотой. Монгол оронд зочлон ирсэн жуулчдад үзүүлж сонирхуулах ач холбогдолтой. Цамыг гадаад дотоодын жуулчид их ирж үздэг болсон. Тухайлбал, Японоос 100 гаруй жуулчин үзэж сонирхохоор захиалга өгчхөөд байгаа. Энэ нь нэг талаар шашны том зан үйл боловч, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм” гэж ярилаа.