Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01 –ний өдрийн А-209 тоот тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.
Уг нөхцөлд 2018 оны зургадугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан. Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийн дагуу нийт 14170 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.
Монголбанк үүнээс өмнө 2017 онд 25621, 2018 оны 3 дугаар сард 41085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан билээ.