БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах штабаас эхлэн задгай тээвэр буюу задгай вагоноор нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн хэмээсэн билээ. Тэгвэл энэ ажил эхэлсэн эсэх асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоос сэтгүүлчид тодруулга авчээ.
Тэрбээр, сэтгүүлчдийн асуултад "Гашуунсухайтын боомтоор өдөрт 370 гаруй автомашин явж байна. Шивээхүрэнгийн боомтыг тавдугаар сарын 25-наас нээхээр Хятадын талаас санал ирлээ. Өнгөрсөн оноос хойш хаалттай байлаа. Энэ боомт нээгдэх нь улс орны эдийн засаг, жолооч нарын ахуй амьдралд маш хэрэгтэй. 4-5 хоногт нэмж халдвар гарахгүй бол Хятадын талаас 20-30 машин нэмж байгаа.
Ингэж явсаар 400 гаруй машин болох боломжтой. 400 машин чиргүүлтэй гарна. Нийтдээ 800 гаруй машин гэж ойлгож болно. Дагаад борлуулалт нэмэгдэнэ. Цагаан хад дээрх нүүрс 2 сая гаруй болоод ирэх юм бол уртын тээврийг нэмэгдүүлээд уурхайнууд нүүрсээ Гашуунсухайт руу борлуулах боломжтой болно. Одоогоор уртын тээвэр эхлээгүй байна. Задгай тээврийг мөн эхлүүлэх яриа явж байна” гэлээ.