ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 37 хоногийн нөөцтэй байна

O.Admin
2022-06-21

Улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 140,142 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнд:

  • А-80 автобензин 10.297 тн,  62, хоногийн нөөц
  • АИ-92 автобензин 49.404 тн, 37 хоногийн нөөц
  • АИ-95 автобензин 5.273 тн, 40  хоногийн нөөц
  • ДТ 71.772 тн  26 хоногийн нөөц тус тус байгаа аж.  

Улаанбаатар хотод 67,292 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,713 тн, АИ-92 автобензин 25,882 тн, АИ-95 автобензин 3,704 тн, ДТ 31,744 тн байгаа аж. Ингэснээр АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарснаас хойш 797.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 17.9 мян.тн, АИ-92 автобензин 267.8 мян.тн, АИ-95/98 автобензин 13.7 мян.тн, ДТ 396.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 76.3 мян.тн байгааг УУХҮЯ мэдээллээ.