ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

O.Admin
2022-08-05

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн.

Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм.

Хуваарийн дагуу бол уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.