Яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дууссан бөгөөд одоогоор цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж байна.
Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр угсралыг наймдугаар сарын 22-ны өдөр хүртэл ээлжлэн хааж зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Тэгвэл тус ажлыг 24 цагаар гүйцэтгэн түргэвчлүүлж хаасан замыг хугацаанаасаа 11 хоногийн өмнө буюу өнөөдөр нээнэ.