ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн Булган суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ

O.Admin
2022-08-12

Булган аймгийн Булган сумын 57 үхэртэй айлын нэг үхэрнээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрчээ. Онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь энэ сарын 10-ны шөнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош нь батлагдсан байна. Шинжилгээний хариу гарахыг хүлээлгүй тухайн айлын орчимд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн юм байна. Одоо тухайн хот айлыг хязгаарлалтын дэглэмд оруулж, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхрүүдэд нь эмнэл зүйн үзлэгийг өдөр бүр хийж байгаа ажээ. Мөн Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурьласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна.

Мөн үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол суманд хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байна.