ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дугуй цагаан орчмын тохижилтод ойн цэвэрлэгээний модыг ашиглажээ

O.Admin
2022-08-15

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Энэ хэсэгт хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийхээр төлөвлөжээ.

Тус байршилд тохижилтын ажлыг гүйцэтгэж буй нь “Цагаан толгой нуур” ХХК-ийн захирал Б.Батцэнгэл "Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусч байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа. Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон" гэлээ.