Орхон аймгийн харъяат, 14-р сургуулийн сурагч Б.Мөнгөнзул нь Олон Улсын шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн билээ.
Монгол Улсаа төлөөлөн гайхалтай амжилт үзүүлсэн сурагч Б.Мөнгөнзулд Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал баяр хүргэн, хүндэтгэн үзүүллээ.
Энэ үеэр нэг өрөө орон сууцаар шагнаж, батламжийг нь гардуулан өгөв. Төр оюуны спорт, хөдөлмөрийг үнэлдэг болж эхэллээ.