ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн насны 13.054 хүүхдийн хүсэлт Е-Mongolia системд илгээгдээд байна

O.Admin
2022-08-16

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хийж буй. Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 16-ны өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 80.886 хүүхдийн бүртгэл амжилттай хийгджээ.
Тодруулбал:

  • Чингэлтэй дүүрэг 6.282,
  • Багануур дүүрэг 1.094,
  • Багахангай дүүрэг 175,
  • Баянгол дүүрэг 12.667,
  • Баянзүрх дүүрэг 21.935,
  • Налайх дүүрэг 1.921,
  • Сонгинохайрхан дүүрэг 16.613,
  • Сүхбаатар дүүрэг 7.145,
  • Хан Уул дүүрэг 13.054 хүүхдийн хүсэлт Е-Mongolia системд илгээгдээд байна.

Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байна.