ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Төрийн мөнгө түрийвчинд орох ёсгүй

O.Admin
2022-08-25

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байгаа билээ.

Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200.000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд Их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон талаар Л.Энх-Амгалан сайд мэдэгдсэн билээ. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг цахим системийн хүчинд хэмнээд байна гэсэн үг.

Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй хэмээн сайд жиргэжээ.