ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүрэгт гарааш буулгах явцад хүн амиа алджээ

O.Admin
2022-08-25

Нийслэлд гарааш буулган, газар чөлөөлөх ажил явагдсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 16 байршилд гарааш буулгаж байгаа явцад буюу 40 дүгээр хороонд гарааш чөлөөлж байх үед хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тус дүүргийн ЗДТГ-аас хохирогчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Талийгаач нь хөл муутай, 50 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд том битон унахад гүйж гарч чадалгүй дарагдаж амиа алджээ. Хэргийн газарт талийгаачийн хоёр охин болон ах дүү нь ирсэн бөгөөд тэдэнд хүнд цохилт болсон аж.

Иргэд ихээр зорчдог газарт чөлөөлөх ажил явуулж буй бол хөдөлгөөнийг зогсоож, аюулгүй байдлыг хангах ёстой гэдгийг иргэд удаа дараа хэлсэн ч зохион байгуулагчид үл тоосны улмаас дээрх харамсалтай хэрэг гарсан байна.