Хан-Уул дүүргийн IV хороо Наадамчдын зам, "Hunnu Mall" дэлгүүрийн урд замд Sinotruck, Toyota Land Cruiser-200, Toyota Harrier маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол өнөөдөр гарчээ. Ослын улмаас урьдчилсан байдлаар явган зорчигч нэг хүн гэмтсэн нөхцөл байдалтай байсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар ослын шалтгаан нөхцөл тогтоогдох аж. Дээрх мэдээлэлтэй холбоотой цахим сүлжээнд тавигдсан зурагт байгаа автомашинд дарагдсан хүний дүрс бүхий зүйл нь урьдчилан сэргийлэх чиглэлээр замын зорчих хэсэг дагуу байрлуулсан макет осол болох үед дайрагдаж дарагдсан болно хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.