ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

O.Admin
2022-10-12

Ebarimt сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагаас эхэлнэ. Энэ оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа уншуулж ирэх сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдаарай.

НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөв. Бид сугалааны системд шинэчлэл хийсэн. НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон.

Мөн уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожиын сан нэмэгдэнэ" гэлээ.