ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-20

Өнөөдөр 12:00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг нийслэл, дүүрэг, аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай видео хурал хийж харьяа байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөхөөр болжээ.

Видео хурлаар 21 аймагтай шууд холбогдох бөгөөд нийслэл дэх харьяа газруды удирдлагууд биечлэн оролцох тул хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой юм байна.

Мөн 15.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар мэдээлэл хийхээр болжээ. Хуралд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож мэдээлэл өгөх аж.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Энэ шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод мэдээг 420 мянган төгрөг болгох шийдэлд хүрсэн талаар мэдээлэл өгөх аж.