ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Бямбацогт: Иргэдэд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье

O.Admin
2022-10-31

Өнгөрөгч ням гарагт таван жилийн турш гацаанд ороод байсан Дархан-Улаанбаатар чиглэлийн 201 км замын хоёр эгнээг албан ёсоор нээсэн билээ. Авлига албан тушаалын хэрэгтнүүдээс болж тендер нь гацаж, таван жил шороо байхдаа олон арван хүний амь нас эд хөрөнгийг сүйтгэсэн уг замыг дарга нар туузтай нээсэн гэх мэдээлэл өчигдөр сошиал орчинд явсан.

Тэгвэл ямар нэг нээлт хийгээгүй гэдгийг Зам тээврийн сайд С.Бямбацогт мэдэгдэж, энэ замд эд хөрөнгөөрөө, амь насаараа хохирсон иргэдээс уучлалт гуйлаа.

Тэрбээр, “Бор-Өндөр Даланжаргалан сумыг холбосон 50 км замын нээлтэд тууз хайчилсан юм билээ. Дарханы замыг нээхдээ тууз хайчилж, нээлт хийсэн зүйл байхгүй. Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замыг нээлээ. Олон жил удаашруулж аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье. Энэ зам яагаад удааширсан асуудлаар манай яамны нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Зам удааширсан шалтгаан нь цүнхний компаниудыг шалгаруулсан явдал” хэмээлээ.

Мөн хойд чиглэлд зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй. Ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээг бүрэн нээхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.