ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Ганбат: 378 мянган тонн нүүрс тээвэрлэснээр 15.8 сая ам.долларын орлого олоод байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-11-02

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-д үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсчээ. Тус компани “Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат үүсээд буй асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Миний бие аравдугаар сарын 26-наас эхлэн тус компанид БЭТ-өөр ажиллалаа. Энэ хугацаанд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороонд мөн асуудлаа танилцуулсан.

Баасан гарагийн орой шийдвэрээ гаргасны дагуу тээвэрлэлтийг эхлүүллээ. Намайг ажлаа авах үед хоёр км газар 500 гаруй машин нүүрсээ ачихад хүндрэлтэй болж зогссон байсныг зөв зохион байгуулалтаар зохицууллаа. 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэснээр 15.8 сая ам.долларыг өчигдрийн байдлаар борлуулаад байна.

Энэ байдлаараа энэ ондоо 500 сая ам.доллар оруулж ирэх боломжтой. Намайг ажлаа авах үед “Эрдэнэс Тавантолгой” ХК 200-300 тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрс гаргаж байсан бол би ажлаа аваад өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг гаргаад байна. Өдөртөө 84 мянган тонн нүүрсийг Цагаан хад руу тээвэрлэх боломжтой. Сар сардаа тээвэрлэлтээ алдахгүй байвал 500 сая ам.долларыг оны сүүл гэхэд оруулж ирэх боломжтой” гэсэн тайлбар өглөө.