ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даатгалын салбар энэ онд 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөр олгожээ

O.Admin
2022-11-15

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ний 20.7 хувьд хүрсэн байна.

Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 2.1 хувиар өсөж 209.0 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.

Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2,948,989 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.