ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дизель түлшний хангамж, нийлүүлэлт хэвийн байна гэв

O.Admin
2022-11-17

Өмнөговь аймагт дизель түлшний тасалдал үүсжээ. Яагаад тасалдсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дараах мэдээллийг өглөө. 

Дизель түлшний хангамж, нийлүүлэлт хэвийн байна. Өвлийн горимд шилжих явцад нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурсан, гэхдээ одоо хэвийн түвшинд байна. 

Өмнөговь аймагт тасарсан тухайд, Авто замын даац хэтрүүлсэн зөрчлөөс шалтгаалан шатахуун тээвэрлэсэн зарим автомашиныг хууль хяналтын байгууллагынхан замд нь саатуулсны улмаас түр зуурын тасалдал үүссэн. Удахгүй хэвийн түвшинд хангагдана гэв.