ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

408.6 мянган тонн үр тариа хураан авчээ

O.Admin
2022-11-19

Намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ онд улсын хэмжээнд 353.4 мянган га-д үр тариа, үүнээс 329.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.0 мянган га-д хүнсний ногоо, 67.9 мянган га-д малын тэжээл, 115.2 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 567.6 мянган га талбайд тариалалт хийсэн. 

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 408.6 мянган тонн үр тариа, 210.7 мянган тонн төмс, 137.4 мянган тонн хүнсний ногоо, 161.7 мянган тонн тэжээлийн ургамал, 42.7 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац тус бүр 15 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүд 150 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан стратегийн хүнсний нөөцөд 25 мянган тонн улаанбуудай авч, гурил үйлдвэрлэлд нийт 175 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1445 иргэн, аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай 103 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлуудыг агротехнологийн хугацаанд явуулсан. Төмс, хүнсний ногооны 1871 га, малын тэжээлийн 5000 га, жимс, жимсгэнэ 1450 га, мод үржүүлгийн газар 1450 га талбайг шинээр нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн 10.3 мянган тонн үрийг 263 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр, хүнсний ногооны 48.1 тонн үрийг 113 аж ахуйн нэгж, иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн улсын хэмжээнд 254 мянган тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь агуулах, үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд агуулах, зоорь, элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээг хийлгэж, шинэ ургацыг хүлээн аваад байна" гэв.