Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 791.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 703.9 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн банк нь арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.8 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 907.0 тэрбум төгрөгийн, 68.2 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.