ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Самурай бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулах боломж бүрджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-06

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкин дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой боллоо.

2022 он гарснаас хойш ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларч 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн байгаа нь иен худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж бүрдлээ. Түүнчлэн “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтийн Монгол улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.