ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Завшсан хөрөнгө хэнд очиж, бэлэн мөнгө болж байгааг хянадаг программ нэвтрүүлнэ

O.Admin
2022-12-08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл хийх үеэрээ ОУВС-ын сангаас ирүүлсэн зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд банкны төлбөр тооцоотой холбоотой ямар ажил хийж байгаа талаарх асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр “Миний бие өчигдөр 11.40 минутад АНУ-аас ирсэн. Би хоёр зорилготой явсан. Нэг нь НҮБ-ын Терроризмтэй тэмцэх албатай гэрээ байгуулж, программ хангамжийг үнэ төлбөргүй авах ажил байсан. Хоёр дахь ажил нь Вашингтон хотод яг одоо ч болж буй 140 орны төлөөлөл оролцож байгаа авлигатай тэмцэх олон улсын хуралд оролцох байсан.

Харамсалтай нь би олон улсын авлигын эсрэг хуралд оролцож чадалгүй буцаж ирлээ. НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаар зорчсон хөдөлгөөнийг хянадаг “Go Travel” гэх программ хангамжийг үнэ төлбөргүй авахаар болсон.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улс уг программыг ашиглана. Мөн “Go Fintel” гэх НҮБ-ын лицензтэй программыг үнэ төлбөргүй авах саналаа тавьчихаад ирсэн. Удахгүй гэрээ хийнэ. “Go Fintel” нь валютын бүх урсгалыг хянадаг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ашиглаж буй хамгийн том программ хангамж.

Сая асуусан ОУВС-гаас анхааруулсан анхааруулгын хүрээнд бид эдгээр ажлыг хийж байна. Үүнийг хэрэглэснээр улс төрийн намуудын санхүүжилт, авлига албан, албан тушаалын давуу байдлаар завшсан мөнгө хаашаа орж, хаанаас бэлэн мөнгө болж байна вэ гэдэг бүх зураглалыг гаргах боломж бүрдэнэ” гэсэн юм.