Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах том зорилго бий. Энэхүү бодлогын хүрээнд төрийн өмчийн бодлогыг сайжруулах, компаниудыг засаглалыг сайжруулахад чиглэж байна.Энэ зорилтын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болгох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Шийдвэрийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангалаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж ирэх долоо хоногийн даваа гарагт IPO хийхэд бэлэн болсон. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглах эрх, ил тод байдал олон нийтийнх болсноор сайжирна.