Засгийн газрын 362 дугаар тогтоолд, ашигт малтмал олборлох, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэхээр тусгасан.
Тус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2023 оноос “Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах” төсөл арга хэмжээний үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.7, Сангийн сайдын 2017 оны “Ерөнхий гэрээ байгуулах журам”-д тус тус заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зарласан.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан тендерийн баримт бичиг, холбогдох мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.