ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй нөхрийнхөө аминд хүрчээ

O.Admin
2023-01-02

Өчигдөр буюу шинэ оны анхны өдөр архидан согтуурсан үедээ нөхрийнхөө аминд хүрсэн хоёр гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдрах 46 настай эмэгтэй Т гэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөр 44 настай Б гэгчийг цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөжээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алджээ. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амьдардаг 31 настай эмэгтэй мөн л 40 настай нөхрөө хутгалж амийг нь хөнөөсөн бөгөөд уг гэмт хэргийг үйлдэх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. 

Эдгээр эмэгтэйчүүдийн хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй бөгөөд аргагүй хамгаалалт хэтрүүлсэн үү, аль эсвэл санаатай үйлдэл үү гэдгийг шалгаж тогтоох аж. Баяр наадмын эдгээр өдрүүдэд иргэн та архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаж, улмаар гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгдэж байвал дуудлага мэдээлэл өгч байхыг цагдаагийн алба хаагчид сануулж байна.