ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ууланд алхахаар явах замдаа бие нь муудаж, нас баржээ

O.Admin
2023-01-02

Өчигдөр буюу шинэ оны анхны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Манзуширын хийд" хэмээх газарт 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явсан аж. 

Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 2-ны 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.