УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-ын Мэдээлэл технологийн багт ажиллаж байхдаа хар машиныг луйвардах гэмт хэрэгт оролцсон хэмээн олонд танигдсан иргэн Г.Ган-Очир Францын шүүхээс 2.2 жилийн хоригдох ял авсан гэх мэдээлэл өчигдрөөс сошиал орчинд тарсан.
Тэгвэл уг мэдээллийг Гадаад харилцааны яам мөн үнэн гэдгийг баталгаажуулсан бөгөөд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учраас ялаа нэмүүлсэн нь гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Тэгвэл уг мэдээллийн Хуульзүйн сайд Х.Нямбаатар мөн баталгаажуулав. Тэрбээр, Иргэн Г.Ган-Очир нь Франц улсад болсон тус улсад амьдардаг иргэдийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм билээ. Энэ үеэрээ эмэгтэй хүнд гар хүрсэн учраас шүүхийн шийдвэрээр зургаан сарын хугацаатай эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан юм билээ. Манайхаар бол баривчлах шийтгэл гэсэн үг. Давж заалдсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч суллагдах хугацаа нь зургадугаар сард юм билээ” хэмээлээ. Зодсон гэх эмэгтэй нь түүний эхнэр бөгөөд Францын цагдаа нарыг эхнэр нь дууджээ. Энэ нь ямар нэг улс төрийн нөлөөлөлтэй огт хамаагүй хэрэг юм.