Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 километрийн зайд 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт өнөөдөр өглөөний 06:25:04 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.06, уртраг нь 100.00 байв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.