Соёлын яам Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Жендэрийн үндэсний хороотой хамтран жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөхөд соёлын салбарын оролцоог нэмэгдүүлэх, соёлын салбарт баримтлах жендэрийн чиг хандлагыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд энэ сарын 11-ний өдөр соёлын салбарт баримтлах жендерийн стратегийн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн уулзалтыг зохион байгууллаа. Хуралд, Соёлын яам болон харьяа байгууллагын холбогдох албан хаагчид, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтын дүнд, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр тогтов.