ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрсний хэрэгт холбогдуулан 3.2 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг битүүмжилжээ

O.Admin
2023-01-20

Нүүрсний хэргийг шалгаж байгаа мөрдөгч нар нэгжлэгийн үеэр илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Одоогоор 64 үл хөдлөх хөрөнгө, 42 тээврийн хэрэгсэл, 70 гаруй этгээдийн данс болон 3.2 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.

Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 118 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэлээ.