ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шинэ 100 айл” худалдааны төв рүү автобус явж эхэлжээ

O.Admin
2023-01-21

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд энэ сарын 19-нөөс хоёрдугаар сарын 19-нийг дуустал зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол-"Дүнжингарав" худалдааны төв” чиглэлийг сунгаж, “3-4 хороолол- "Дүнжингарав" худалдааны төв-"Шинэ 100 айл" худалдааны төв болгосон байна.

Иймд тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг зөвлөж байна.