Ч.Маралмаад холбогдох шүүх хурал маргааш болно. Тэрбээр хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн бөгөөд олбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн билээ.
Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард хилийн хориг тавьсан юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох аж. Шүүх хурал хаалттай болох юм байна. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заажээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.