ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч Ц.Нарантунгалаг сүүлийн хэдхэн хоногт хүйтэрч байгаа түүний талаар хөлдөлт их байгаа талаар ярьж байна.
-Гэртээ ганцаараа үлдсэн 4 настай хүүхэд хөл нүцгэн гарч гүйгээд гүн хөлдөж улмаар хөл, гарын хуруугаа тайруулсан
-малдаа явсан 6 настай хүүхэд мөн л хөлдөж эмнэлэгт хүргэгдсэн
-хараа хяналтгүйн улмаас хөлдөтлөө гадаа тоглож гараа тайруулсан тохиолдол
Жилдээ хөлдсөн хүүхэд 5-7 ирдэг бол энэ жил долоо хоногт гурван хүүхэд ирж байгаа гэлээ. Насанд хүрэгчдийн 30 ортой ч өнөөдөр хөлдөж осгосон 40 хүн эмнэлэгт байгаа юм.