АТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн өглөө. Тэрбээр “АТГ өнгөрсөн онд 700 гаруй хэрэг дээр ажилласан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөлтөд өнгөрсөн онд таван их наяд гаруй төгрөгийн хохирлоос хоёр их наяд гаруй төгрөгийг нь барагдуулсан байна. Иймд орон сууц, машин, бэлэн мөнгийг хураан авч, шийдвэрлэжээ. Нийт учирсан хохирлын 47 хувийг шийдлвэрлэжээ. Бүтүүмжилж, хураасан эд хөрөнгө 518 тэрбум төгрөг. Гадаад улс орноос өнгөрсөн онд 12.2 сая ам.долларын хөрөнгийг хураан авч, улсын өмч болголоо. Мөн “Эрдэнэт” үйлдвэр, Гаалийн Ерөнхий газар, ХХААХҮЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Мэргэжлийн Ерөнхий хяналтын газар зэрэг хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нүүрсний хэрэгт холбогдсон мөнгө угаасан, татвараас зугтаасан, хахууль авсан гэх үндэслэлээр 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагааг гурван хэрэгт дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр УЕП-т шилжүүлээд байна. Хэрэг шалгах явцад АТГ 127 обьектэднэгжлэг хийж, гэрчээр 420 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалд шалгалт хийсэн зэргээр мөрдлөгийг шуурхай зохион байгууллаа. Одоогоор 66 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 26 хүнээс 15–д долоон хүнийг цагдан хорьж байна. Одоогоор эрх бүхий албан тушаалтан 13 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан байж, болзошгүй учир 81 үл хөдлөх хөрөнгийг бүтүүмжилсэн” гэсэн юм.