ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний хэрэглээ энэ сарын 24-нд оргилдоо хүрчээ

O.Admin
2023-01-30

Эрчим хүчний зохицуулах хорооноос 7 хоног бүр системийн хамгийн өндөр ачааллыг гаргадаг. 2023 оны 1-р сарын 23-29-ний өдрүүдийн хамгийн оргил ачаалал 24-нд тохиолоо.

Тодруулбал, эрчим хүчний системийн нэгдүгээр сарын 24-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1474 МВт буюу манай улсын хэмжээнд одоогийн байдлаар хамгийн өндөр оргил ачаалалд хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 138 МВт-аар, импорт 130 МВт-аар тус тус өссөн байна. Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, эрчим хүчээ хэмнэцгээе хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдлээ.