ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно

O.Admin
2023-02-04

Сарын шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор хүүхдийн мөнгө, өндөр настны насны хишиг болон Aлдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулжээ. Улмаар хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд дээрх төрлийн мөнгийг иргэдэд олгохоор болсон байна. Ингэхдээ, хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, Aлдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд, насны хишгийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Харин өрхийн мэдээлэл нь зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгө авч чадаагүй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулах шаардлагатай юм.